welcome

tseej bichig

Цээжээр бичих сэдвүүд

Дөрвөн уул

Ханбогд, Сонгино хайрхан, Чингэлтэй, Баянзүрх уулсаар Улаанбаатар хот хүрээлэгдэн оршдог. Хэнтийн нурууны төгсгөл хэсэг болох Нагал хаан уулын үргэлжлэл юм. Хан богд уул манай дэлхийн хамгийн эртний дархан цаазтай болсон уул, мянга хоёр зуун наяад оны үед дархан цаазтай болгосон байна.

Малчид

Уудам эх орны минь хөдөө нутагт хоньчин бүсгүйн уяхан хоолой хангинав. Адуучин залуусын урт уурга суналзана. Үржил шимт баян сүрэг багшран идээшилж байна. Үнээ тугал мөөрөлдөж, унага даага янцгаана. Ботго тором тэшиж, хурга ишиг тоглоно. Малчдын танан цагаан гэрүүд ярайж үзэгдэнэ.

Чоно

мөнх ногоон хөвчийн тайгад заль мэх хурц соёо хоёртоо эрдэж, урьд үгүй явдлаар амьдардаг нь хөх чоно юм. Хөх чоно салан баавгайнаас айдаг мөртлөө бас бараадан явах дуртай. Тэгээд ч баавгайгаар олохыг нь олуулж, өөрөө овоохон хувь хүртдэг. Түүгээр үл барам, баавгайн олсныг цөмийг нь хүртчихдэг удаа ч бий.

Хүнсний ногоо

хүүхдүүд та нарын эрүүл мэндэд зайлшгүй хэрэгтэй амин дэмийн эх уурхай бол хүнсний ногоо юм. Хүнсний ногоо нь зөвхөн амин дэм төдийгүй эрдэс, давс, чихэрлэг, бусад шим тэжээлт бодис уургаар их билээ. Энэ чанараараа хүний өвчинд өртөхгүй байх чадварыг дээшлүүлдэг. Мөн хоол боловсруулах ажиллагааг сайжруулна. Манай оронд улаан лооль, өргөст хэмх, шар лууван, улаан цагаан манжин, байцаа төмс, сонгино зэргийг тариалдаг.

Солонго

тэнгэрт нэг ч үүлгүй байв. Харвал ногоон магнаг дэлгэсэн юм шиг газар харагдаад олон янзын сайхан үнэр хамар руу цоргиж байлаа. Ертөнц баясан мишээж, хүүхэдтэйгээ тоглож байгаа залуу эх шиг харагдана. Удалгүй бид Харганатын голын бургас руу оров. Улиас, моносны шуугих, элдвийн шувуудын жиргэх дуу голын урсах шуугиантай хослон байгаль бидэнд сайхнаа гайхуулах гэсэн шиг байв.

Эхийн бүүвэй

эхийн бүүвэй шиг уянгатай дуу энэ хорвоод үгүй билээ. Эхийн цагаан сүүгээр төдийгүй эхийн уяхан бүүвэйнд хүүхэд өсөж торнидог. Эх хүний эрдэм дундаршгүй арвин баян. Эх хүн өөрийн эрдмээ хорвоод мэндэлсэн цагаас нь эхлэн алаг үрдээ сурган өвлүүлдэг. Үүгээрээ эх бол бас ухааны эх юм. Эх хүн үрээ хайрлан хайрлан өсгөдөг. Үрс нь хариуд нь эхийгээ хайрлаж өсгөдөг. Ийнхүү хүнийг хайрлах эрхэм нэгэн эрдмийг эх хүн үрдээ өгдөг билээ.

Говийн өнгө

баруун хойд зүгийн алсаас ирсэн урт нуруу, өндөр уулс “Гурван сайхан” гэдэг нэртэй. Цашшаа үргэлжилсээр төгсөхийн хамт газрын барагцаа улам улам нам болно. Өндөр ургац, өтгөн ой байдаггүйгээрээ хангайн хүнийг гомтгох боловч мянган түмэн жилээр мал сүргээ өсгөсөн энэ нутгийн амтлаг сайхан ургамал ногоо, нөмөр дулаан байц бэрхүүд, цаг агаарт тэсвэртэй мал сүрэг, сүү цагаан сэтгэлт хүн ардыг өөр хаанаас ч олохгүй билээ.

Ус

ус бол амьдралын амин чухал эх булаг мөн. Хүн амьтанд усны хэрэгцээ ургамлаас дутуугүй их байдаг. Иймд амьтны биеийн жингийн үлэмжхэн хэсгийг ус эзэлж байдаг. Насанд хүрсэн хүний биеийн жингийн жаран таваас далан хувийг ус эзэлдэг. Харин эд эрхтэн бүрд ус харилцан адилгүй хэрэгцээтэй. Булчингийн эдэд далан тав орчим байхад, уушиг, зүрхэнд наян хувь, цусны эргэлтэнд ерэн хувийн ус хэрэгцээтэй байдаг. Иймд усаа хайрлая.

Өгүүлбэрүүд

Монгол хүний өнгөний бэлгэдэл их юм. Өнгөн дотроос цагаан өнгийг их бэлгэшээдэг. Цагаан сүүгээр төсөөлөн төрийн сүлдийн тугийг цагаан хялгасаар хийдэг. Хөх өнгийг мөнх хөх тэнгэрийн өнгө гэж бэлгэшээж төрийн далбаанд оруулдаг. Улаан өнгийг гал голомтын өнгө гэж баярын өнгө гэж бэлгэшээдэг. Өнгө болгон учир утгатай. Монголчууд адууны хар хялгасаар төрийн сүр хүчийг илэрхийлсэн туг хийж иржээ.

Ус

ус дэлхий дээр хатуу, шингэн, хийн байдалтай оршино. Их усыг далай тэнгис гэнэ. Түүнээс арай багыг нь нуур хэмээнэ. Урсгал усыг гол, мөрөн, горхи, булаг гэдэг. Өвлийн улирал болж, цагийн байдал хүйтрэх үед ус хөлдөж мөс болно. Мөсийг усны хатуу байдал гэж нэрлэнэ. Усыг буцалгаад байвал удахгүй ширгэж алга болно. Энэ нь ус уур болж байгаа хэрэг юм. Уур нь үүл болно.



Сэтгэгдэл үлдээх

13:59 , 2021-01-28 .. Бичсэн: Зочин
Bayrlalaa

21:30 , 2020-07-26 .. Бичсэн: Зочин
lol

21:26 , 2018-04-17 .. Бичсэн: Зочин
Gaigui griin daalgavart zuv yum irsen bolhoor bayarlaa

19:52 , 2018-03-11 .. Бичсэн: neree nuuusan hun (зочин)
yamar jijig yum

15:08 , 2015-04-03 .. Бичсэн: azaa (зочин)
Bayrlalaa

sedev

15:03 , 2011-05-05 .. Бичсэн: dadi (зочин)
boljee

{ Сүүлийн хуудас } { 13 -р хуудас Нийт хуудасны тоо: 15 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

bichleg
pdf
daalgavar
zurag
tsahim hicheel
tsahim sudalgaa
tsahim test

Сүүлийн бичлэгүүд

tsahim sudalgaa
huuhdiin ineed
(гарчиггүй)
зайн сургалт
hi
(гарчиггүй)
Математикийн шалгалтанд бэлтгэх
монгол хэлний шалгалтанд бэлтгэх
шалгалтын хуваарь
Сурган х
buhiin barildaan
bichleg
tseej bichig
ok
hi

Найзууд

Улсын тэргүүний 14



:-)
 
xaax